2016-11-08
Барилгын Инженер 1а "СуПеР_Залуус"
 Монголын ирээдүй орчуулагч нарын гарт байгаагийн учир
                                                                         

         

Та англи хэлтэй монгол хүн үү? Та Монгол Улсын хөгжилд ямар ч энтрепренер, эдийн засагч, улс төрчөөс илүү тусламаар байна уу? Англи хэл дээрх контентыг монгол руу орчуулахад үүнийг хийх боломжтой шүү.

Таны хамгийн давуу тал бол та ертөнцийг хоёр байдлаар хардаг. Дан монгол хэлтэй хүнд ажилгүйдэл, нийгмийн баргар дүр зураг л орчин тойрон, хэвлэл мэдээллээр хүрч байна. Харин интернэтээр, англи хэл дээр шинжлэх ухааны ололт, мэдлэгийг хүмүүс үнэгүй хуваалцаж байна. Интернэтэд хязгааргүй их баялаг мэдлэг байгаа ч хэлний бэрхшээлээс болоод олон монголчууд түүнийг нь хүртэж чадахгүй байна—харин та үүнд нь тусалж чадна.

Бид Харвардын чанартай боловсролыг үнэгүй авахын тулд заавал тийшээ явах албагүй цаг үед амьдарч байна. Учир нь бүх юм онлайнаар байна. Тэгээд. Бүгд. Үнэгүй.

ХАРВАРДЫН ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ ҮНЭГҮЙ АВНА АА?!

За за. Анхаарлыг тань татах гэж л ингэж бичсэн юм. Тэрнээс олон сургуулийн хичээл байгаа, гэхдээ манайхан бүгд Харвардыг шүтдэг учраас жишээ авав.

Танд Массыг хамарсан, Онлайн, Нээлттэй Хичээл буюу МОНХ-ын талаар жаахан юм ярьж өгье. Найман жилийн өмнө, Америкийн их сургуулийн профессорууд зарим хичээлээ интернэт дээр үнэгүй тавьбал зүгээр юм гэж шийдсэн байдаг. 2012 он гэхэд дэлхий даяар боловсролын чимээгүй хувьсгал өрнөж байлаа.

Африкт нэг өсвөр насны хүүхэд долоо хоногт нэг удаа интернэт кафед хоёр километр газар явган явж байж очиж суугаад хоёр цагийн видео лекц үзэж, гэрийн даалгаврыг нь компьютер дээрээ хийгээд өгдөг байлаа гэж бодъё. Хэрэв энэ хүүхэд таслахгүй 4 долоо хоног явахад л Станфордын их сургуулийн хичээлийг дүүргэсэн гэсэн гэрчилгээтэй болно гэсэн үг. МОНХ-ын гоё юм нь энэ. Төлбөр төлөхгүй, зүгээр л дуустал сур.

Дэлхийд МОНХ-ыг алдаршуулсан Coursera  edX  гэж хоёр компани байдаг. Гэхдээ тэднээс өөр зөндөө олон вебсайт гарч ирж, (бүр Монголд ч гэсэн, one.mn болон edu.golomtbank.com руу орж үзээрэй) зүсэн зүйлийн сэдвээр үнэгүй, нээлттэй хичээл заадаг болжээ.

Гүүгл дээрээс ямар ч хамаагүй мэргэжил чадварыг, ардаа “mooc” гэж бичээд хайхад тэр талаараа хичээл хайж болох юм байна.

Бичсэн: БИ-1а "СуПеР_Залуус" | цаг: 14:46 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax